Enkhbaatar

Офшор ба Оросууд. № 1.
· “Офшор” гэдэг нь –эргээс гадуур” гэсэн англи үг – дундад зууны төгсгөл үед гадаад худалдаа эрхлэгчид бараа таваараа далайн эргийн зориулалтын боомт, буланд буулгах үедээ татвараа төлдөг байж – иймээс татвараас зайлсхийх зорилгоор эргийн бусад хэсэгт бараа таваараа нууцаар буулгадаг байснаас үүсчээ – офшорыг мөн “татварын диваажин” ч гэж нэрлэдэг.
· Офшор бүс нь эдийн засгийн жинхэнэ агуулгаараа бага хэмжээтэй татвар тогтоох замаар гадаадын капиталыг татах арга хэрэгсэл юм.
· ОХУ-д хүн амын орлогын албан татвар 13% байдаг бол Кипрын офшор бүсэд бүрргэгдсэн иргэдээс авах орлогын албан татвар 2% байдаг байна.
· Кипрын офшор дахь Оросын бизнес нь тус арын улсын эдийн засгийн 10%-ийг бүрдүүлдэг.
· Оросын ийм бизнесийн хэмжээ 2.0 тэрбум евро-д хүрдэг.
· Сүүлийн 2 жилд Оросоос 3 их наяд рублийн капитад офшор бүст гарсан нь ОХУ-ын төсвийн тэтгэвэр, нийгмийн халамжийн нийт хэмжээтэй тэнцэж байгаа гэнэ.
Дэлхийн офшор бүсүүд. № 2.
· Дэлхийн дахинд офшорын 70 орчим бүс байдаг.
· Түүнд байгаа 10 их наяд дооларын хэмжээтэй капитал байршиж байгаа нь Англи, Франц, Японы ДНБ-ий хэмжээг нийлүүлсэнтэй тэнцэх аж.
· Кипрт бүртгэгдсэн хөрөнгө оруулагчид нь тус оронд 2 сая евротой тэнцэх хэмжээний капитад оруулж ирэх ёстой бөгөөд тэдэнд дэлхийн 156 оронд визгүй зорчих, Европын холбооны нутаг дэвсгэрт ажил эрхлэх, татварын хөнгөлөлт эдлэх хуулийн боломж олгодог “алтан паспорт” олгодог байна.
·  Их Британий хатан хаан Елизавета П Кайманы болон Бермуудын арлуудын офшорын бүс лэх бондод 13.0 сая доллар оруулсан нь 2017 онд ил болж, шуугиан дэгдээж байв.
Офшорын шинэ хэлбэрүүд. № 3.
· Офшор бүс болох Кайманы арлууд дээрх Айланд хаус гэдэг байгууллага нь урлагийн үэт зүйл хамгалж, цааш нь худалдаалдаг. Энэ нь офшорын нэг төрөл юм.
· Швейцарьт энэ чиглэлээр 200 орчим “татваргүй хадгаламжууд” ажилладаг байна.
· Швейцарийн банкууд сүүлийн 300 жил дэлхийн хамгийн найдвартай хадгаламж болж, дэлхийн капиталын үлэмж хэсгийг хадгалж, түүнтэй холбоотой мэдээллийг нууцалдаг байв.
· Сүүлийн жилүүдэд олон улсын хэлэлцээрийн дагуу энэхүү банкны “нууц”-ыг фцуцалж эхлээл байгаа аж. 2017 онд Швейцарийн банкуудад үйлчлэгчи нь үйлчилгээ аваагүй дансуудыг шалган тогтоох явцад Зөвлөлт Оросын удирдагч байсан В.И.Лениний нэр дээр 1917 онд нээлгэсэн 611361 тоот данс илэрчээ.
Бусад. № 4
ь Офшорын эдийн засгийн агуулга нь - 1 оронд бизнес эрхлээд – 2 дахь улсад компаниа бүртгүүлээд, тийшээгээ ашгаа зөөгөөд, тэндээ хуулийн дагуу бага татвар төлөх.
ь Оросын экспортод 2019 онд Хятад 57 тэрбум доллароор 1-рт орж, харин 2-рт 44 сая доллароор Голланд /Нидерланд/ оржээ – ОУВС-ийн мэдээгээр Голланд нь 1 дугаарын офшор бүс юм.
ь ОХУ өнгөрсөн оноос эхлэн Кипр, Голланд улсуудтай өмнө нь хийсэн давхар татварын гэрээ өөрчлөх талаар хэлэлцээ хийж эхэлсэн – хариуд нь Голланд Украинд устгагдсан Тайландын Боинг онгоцны асуудлаар ОХУ-ыг ОУ шүүхэд өгөөд байгаа.
ь Их Британийн “эзэмшлийн” гэж хэлж болох офшор бүсүүд 20 орчим байдаг.
ь Хатан хааны бонд нь ядууст зориулсан бичил зээлийн санхүүжилт байж – гэхдээ Их Британийн эзэмшлийн газар нутаг дээр шүү.
ь Лениний данс – Свердлов санаачилсан – ах нь Америкт банкны эзэн байсан – анкольный буюу нэрийнхээ дагуу шаардсан үйлчлүүлэгчид үйлчилдэг данс нээсэн.
ь Трамп татварын тайлангаа ил гаргадаггүй – эцгээсээ 1 тэрбум долларыг өвлөж авахдаа – Нью-Йорк мужид 550 сая долларын татвар төлөх байтал – Флорида мужид шилжин бүртгүүлж – 10 дахин бага татвар төлжээ.
ь ОХУ “хар офшорт” дайн зарлаж – “цагаан” офшор нь татварын хэмжээ бага боловч орж ирж байгаа капитал нь ил тод байх – “хар” нь ийм шаардлагагүй бөгөөд орж ирсэн мөнгийг бэлэн мөнгө болгож гаргаж өгөхдөө 0.5-1.0%-ийн хураамжтай аж.
ь Оросууд капиталаа гадагш алдахаас хамгаалж, татварын ачааллыг бууруулах зорилготой гэгдэх 2 бүс нутагт “засаг захиргааны онцгой бүс”-ийг 2018 онд хуульчилж – а/ Калининград мужийн Октябрьский “арал” -   Алс Дорнодод “Русский” арал.
ь ОХУ-ын “Интерпол” нь 2006 оноос Олон улсын “Зарин” системд холбогдож – энэ нь хууль бусаар капитад шилжүүлдэг хүмүүсийн эрж хайх дэлхийн хэмжээний мэдээллийн сан бөгөөд хууль зөрчигчдийг баримттайгаар баривчлахад туслах зорилготой.
Оффшор бүсүүдийн жагсаалт. № 6.
Оффшор бүсүүд гэдгийг олон улсын хэмжээнд янз бүрийн аргачлалаар тогтоодог бөгөөд үүнээс хамаарч бүсүүдийн тоог янз бүрээр тооцдог. Олон улсын Валютийн сангийн үнэлгээгээр 51 оффшор бүс, Санхүүгийн тогтвортой байдлын хүрээлэнгийн индексээр 63 бүс, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын /OECD/ үнэлгээгээр мөн 63 бүс, бусад зарим үнэлгээгээр 61 бүс байна гэж тооцдог байна.
Олон нийт оффшор бүсүүдийн ихэнх нь арлын харьцангуй жижиг улсууд байдаг боловч зарим  сонин содон тохиолдлууд ч байдаг байна.
ь Европын төвд орших Андоррагийн вант улс бүх ангиллаар оффшор бүст тооцогддог.
ь Ер нь Европын холбооны гишүүн Австри, Бельги, Лихтенштейн, Люксембург, Нидерланд, Португали улсууд оффшор бүст тооцогддог.
ь Их гүрэн АНУ, Их британийг 2 ч ангиллаар оффшор бүст оруулжээ.
ь Арабын баян Бахрейн, Бруней, Арабын нэгдсэн Эмиратууд ч бас оржээ.
ь Хуучны социалист орнуудаас Унгар, Зөвлөлтийн бүгд найрамдах улсуудаас Латви оффшорт тооцогдож.
ь Алдарт Ватикан 1 ангиллаар оффшор гэж тооцогдож.
ь Зүүн өмнөд Азиас Сингапур, Филиппин орж.


 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)