АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жо Байдены эхний 17 зарлиг, шийдвэр
АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Жозеф Робинетт Байден /бага Байден/ албан тушаалдаа орсноос хойшхи хэдэн цагийн хугацаанд дараахи 17 зарлиг, шийдвэрт гарын үсэг зуржээ.Эдгээрээс 9 нь өмнөх ерөнхийлөгч Дональд Трампын гаргасан шийдвэрүүдийг өөрчилсөн шийдвэрүүд байв.
Шинээр гаргасан шийдвэрүүд нь:
1. Короновирусын эсрэг “Амны хаалттай 100 өдөр” арга хэмжээг дэмжих, холбооны засгийн байгууллагуудад амны хаалт заавал зүүх, мужуудад энэ арга хэмжээг хэрэгжүүлэхийг уриалсан.
2. Covid-19-ийн эсрэг ажиллагааг хариуцсан зохицуулагчийн албан тушаалыг бий болгож, вакцин үйлдвэрлэх, тараах зэрэг ажлуудыг хариуцуулах.
3. 2021.03.31-ныг хүртэл аливаа сонгууль явуулах, өртэй хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхийг хориглох.
4. Оюутнуудын төлбөрийг түр зогсоосон арга хэмжээг 9-р сарын 30 хүртэл сунгах.

- Хөдөлмөр эрхлэлтийг шийдвэрлэхдээ хүйсийн болон сексийн хандлагаас хамааруулж ялгаварлан гадуурхахын эсрэг авах арга хэмжээнүүдийн тухай.
- Төрийн албан хаагчид хувийн эрх ашгийн үүднээс ажиллахгүй байхыгаа баталгаажуулсан ёс зүйн мэдээлэгт гарын үсэг зурах тухай.
- АНУ-д зугтаж ирсэн Либерийн иргэдийн америкт ажил эрхлэх зөвшөөрлийг 2022.7.30 хүртэл сунгах, буцаан гаргах хугацааг хойшлуулах.
- АНУ-д хүүхддүдийн хамт ирсэн иргэдийг хамгаалах.
- Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас АНУ гарч байгаа ажиллагааг зогсоох, энэ асуудлаар америкийн төлөөлөгчдийн тэргүүнээр ерөнхий халдвар судлаач Э.Фаучийг томилох.
- Цаг агаарын асуудлаарх Парисын хэлэлцээр буцаж нэгдэх.
- Трампын дэмжиж байсан, маргаантай Keystone XL нефтийн хоолой барих ажлыг зогсоох, хүрээлэн байгаа орчны асуудлаарх өмнөх 100 гаруй шийдвэрийг эргэж харах.
- Эх оронч хүмүүжлйн асуудлаар өнгөрсөн онд байгуулсан “1776-р комисс”-ыг хүчингүй болгох, арьсны өнгөний тэгш байдалд хохирол учруулж болзошгүй бусад шийдвэрийг эргэж харах.
- Конгрессийн суудлын хуваарилтад нөлөөлөх магадлалтайн үүднээс АНУ-ын иргэншилгүй хүмүүсийг хүн амын тооллогод хамруулах.
- Лалын шашинтан давамгайлдаг улс орнуудын иргэдийг АНУ руу ороход тавьсан хоригийг цуцлах.
- АНУ-ын нутаг дэвсгэрт дүрвэн ирэгсдийн эсрэг авсан нэмэлт арга хэмжээг цуцлах.
- Мексикийн хил дээр барьж байгаа ханан хашааны барилгын ажлыг зогсоох.
- Өмнө гаргасан гүйцэтгэх шийдвэрүүдийн хэм хэмжээнүүдийг өөрчлөх.