Enkhbaatar
1. Аруладын хөлөг БООРЧИ1164 – 1226, 62 нас – Баруун түмний их ноён – 16 настайгаасаа нөхөрлөж ирсэн
Намайг залуу байх цагт Найман шаргыг эрэх үед Наран ургах хирд Надтай уулзсанаас хойш Насад үнэнээр зүтгэсэн Наху баяны хөвүүн Найрт хүлэг Боорчи минь! Айл зуур явахад Алаг бяруу мэт номхон байвч Алалцах дайсантай уулзахад Арслан барс мэт догширч Аюулт дайсныг дарахын төлөө Амь биеэ үл хайрлагч Ачит хүлэг Боорчи минь! Ханилж явах цагт Хар бяруу мэт номхон байвч Хатгалдах дайсантай тулах цагт Харцага шонхор мэт догширч Харийн дайсныг дарахын төлөө Халуун амиа үл бодогч Хайрт хүлэг Боорчи минь! Инээлдэн явах цагт Ижил бяруу мэт номхон байвч Ирэх дайсан учрахад Идэт араатан мэт догширчИдэмхий дайсныг дарахын төлөө Итгэлт биеэ үл хайрлагч Ивээлт нөхөр Боорчи минь! Наадан явах цагт Намрын унага мэт эелдэг боловч Нанчилдах дайсантай учрахад Начин шонхор мэт довтолж Насан ямагт зүтгэсэн Найз хүлэг Боорчи минь! Харил буцалгүй явагч Хаан эзнээ дагагч Хайрт хүлэг Боорчи минь.
 
          2. Урианхайн ЗЭЛМЭ1159-1220, 61 нас – итгалт шадар анд,  Боорчийн дараа Чингис хааныг хамгийн хүнд байсан үед ирж үйлчилсэн,  1189 онд Чингис хаан “Хамаг Монгол улс”-ын хан өргөмжлөгдсөний дараа Зэлмийг хамгийн ахлах ерөнхий захирагчаар томилжээ - Урианхайн Жарчиудай өвгөн хүүгээ Тэмүжинд босгоны боол үүдний зарц болгон өгсөн - Чингис хааны амийг 3 удаа, хүү Тулуйн амийг 1 удаа аварсан - Сүбээдэй баатрын ах.
Ороо гөрөөсний Отлого болсон (ан гөрөөсийг анаж мэддэг) Омогт дайсны Зүрхийг чичрүүлсэн Унах морьгүй болоход Унаа авчирч өгсөн Ундаасан цангах цагт Уух дарс өгсөн Сэргэг бага нойртой Сэцэн мэргэн ухаантай Улс төрийн төлөө Урьд цагаас зүтгэсэн Урианхайн сайн Зэлмэ.

3. Жалайрын МУХУЛАЙ - 1170 – 1223, 53 нас – Зүүн түмний их ноён - цэргийн жанжин - 15 насандаа Чингис хааны албанд зүтгэж эхэлсэн, эцэг Хүн гоо нь хүүгийнхээ хувь тавиланг зааж өгчээ, бараг хааны дараа орох улсын Гоо ван цолыг авсан,  1 ч удаа ялагдаж байгаагүй гарамгай жанжин – 1211 оноос Алтан улсын дайлах ерөнхий жанжин, 1217-1223 онд байлдан дагуулсан.
Дайсныг даралцаж Олзыг оруулалцаж Ирэх дайсны Ирийг мохож Буцах дайсны Бовийг хянгардаж Хүлэг мориныхоо сүүл дээгүүр Хүдэн манан татуулж Унасан мориныхоо дэл дээгүүр Ургах нарыг гийгүүлж Дайсны хөрөнгөнөөс Тасархай утас орхилгүй Хугархай зүү гээлгүй Хураан авч ирсэн Жалайрын сайн Мухулай.

4. Бэсүдийн ЗЭВ - 1160-1224, 64 нас – түмний ноён, цэргийн алдарт жанжин - Хамаг Монголын бүрэлдэхүүн Тайчуудад харъяалагддаг Бэсүд аймаг - арга ухаан ихтэй, стандарт бус цэргийн тактик хэрэглэн цөөн цэргийн хүчээр хэд дахин давуу хүчтэй дайснаа бут цохиж чаддаг, Хүчүлүгийг дарж,  Алтан улсыг дайлж,  Хорезмд Мухамедийг үлдэн хөөж, Каспийн тэнгисийг тойрсон аян хийж, Азербайжан, Гүрж, Болгар, Куман зэрэг улсуудыг дайлж, Калка гол дээр Киевийн Оросууд, Кипчакуудын хамтарсан 80000 цэргийг 20000 цэргээр бут цохисон, хойд Иран, Кавказ, Кипчак, Крым, Булгар зэрэг улсуудаар хийсэн цэргийн аян дайныг  нь дэлхийн улс орнуудын батлан хамгаалах цэргийн Академиуд, түүний дотор АНУ, НАТО-гийн цэргийн эрдэмтэд судалдаг гол судлагдахуун болсон.

5. Жүрхэний БОРОХУЛ1190-1223, 33 нас – баруун гарын туслах жанжин - 10 настайгаас нь Өүлэн эх хүмүүжүүлсэн, 4 өргөмөл дүүгийн отон нь - 1203 онд болсон Хар халзан элээтийн  байлдаанд Өгөөдэйн шархадсан хүзүүн нөжөрсөн цусыг амаараа цэвэрлэн сорж, завьжаараа цувуулан аварсан,  эхнэр нь Толуйн амийг аврахад тусалсан.
Харвах суманд Халхавч болсон Сурхирах суманд Саравч болсон Толгойгоо шархтахад Тохмоо эс алдсан Хушиний сайн Борохул.

6. Зүрчидийн ЧУУ МЭРГЭН – 1189-1243, 54 нас - Елүй Чуцай ч гэдэг, Хятан монголын алтан ургийн овог,  Хятан гүрнийг мохоож гарч ирсэн Зүрчидийн Алтан улсын түшмэл байсан -
Зарлигийг минь алдалгүй дагаж Заасныг минь эндэлгүй гүйцэтгэж Дайсны тэргүүнийг Тас харваж Унасан зээрд морий нь Уулгалан булааж Хатгалдах дайсныг Хага цохиж Зөрчилдөх дайсныг Цөм цохисон Зүрчидийн Чуу мэргэн.

7. Татарын ШИХИХУТУГ  - 1180-1262, 82 нас – төрийн их заргач - "дээлтэй төрсөн дүү” -  Өгэдэй, Гүюг, Мөнх хааны үед төрийн алба хааж байсан.
Мэргидийг мэгдүүлж Монголыг мохоож Тайчуудыг таньж Дайсныг даралцсан Татаарын Шигихутуг.
8. Сүлдүсний СОРХОН ШАРЧингис хааныг аварсан ачтан –

9. Ойрадын ХАР ХИРУ - Тангуд улсыг эзлэхэд гарамгай гавъяа байгуулж "Хошууч баатар" алдар хүртсэн –
МНТ- нд “Тэмүжин өөрөө Бурхан халдун дээр бууж, өвчүүгээ дэлдэж (цохиж) залбиран, бүсээ хүзүүндээ эрхи мэт өлгөж, малгайгаа гартаа сэгэлдэрч, гараар өвчүүгээ дарж, наран өөд хандаж, Бурхан халдунд есөнтөө сөгдөж, өчил өчин, сацал сацав" гэсэн буй.
7 гэвэл газар доорх, 8 гэвэл газар дээрх, 9 гэвэл тэнгэр дээрхийг хэлж, ингээд нийлэн хамтрахаараа ертөнцийн 3 орон болдог - бөө мөргөлийн шүтлэгийн 9 тэнгэрээс үүссэн - 9 тахил өргөх, сацлын нүд 9 байх, 9 бие-эрдэм -  ураг төрлийн холбоо хэлхээг 9 үеэр тоолох -  академич Ш.Гаадамба “9 удаагийн өршөөлтөн” -  9 алдалд бүү алдтугай - аруладын Боорчи, урианхайны Зэлмэ, жүрхэний Борохул, тайчуудын Сорхон шар, татаарын Шихихутаг нарын 5 нөхдөө “9 удаа”-гийн ял зэмээс өршөөн хэлтрүүлэх -
Зөвлөлтийн эрдэмтэн академич С.А.Козин өрлөг гэдэг үгийг өрэ, өрү, өр буюу зүрх гэсэн үгнээс үүсэлтэй - садан сүлбээгээр биш “сэтгэл зүрхээр" сонгож дотноссон хүн /избранник сердца/ буюу “хайртан” /любимец/ - хааны шадар дотно нөхөд /витязь/ - 
Их  хааны 4 хөлөг баатар /их сайд/ – Боорчи – Мухулай – Борохул – Чулуун /Сорхон Шарын бага хүү/.
Их  хааны 4 нохой /шилдэг жанжин/  – Хубилай – Зэлэм – Зэв – Сүбээдэй.
Их  хааны 4 дархад – Борохул – Зэлмэ – Боорчи - Сорхон шар.
Өүлэн эхийн өсгөн хүмүүжүүлсэн 4 өргөмөл дүү – Татаарын Шихихутуг, Жүрхэний Борохул, Мэргидийн Хүчү, Тайчуудын Хөхөчү

Чингис хаан – “Хувилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй 4 нохойгоо зорьсон газартай явуулаад, Боорчи, Мухулай, Борохул, Чулуун 4 хүлэг баатраа дэргэдээ авч, хатгалдах өдөр хамгийн түрүүнд Урууд, Мангудын цэргийг Жорчидай, Хуйлдар хоёроор толгойлуулан мордуулбал сая миний сэтгэл бүрнээ амардаг билээ”.
 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Talarhal
Goy ym hiijee yadaj jaahanch ym medej avlaa tand bayrlalaa
Æłþæņžüł (зочин) хэзээ бичсэн: 2024-3-27 09:33 | |
За баярлалаа. Гэхдээ 9 өрлөг биш 9 түшмэд гэхгүй юм уу..?
Есүй (зочин) хэзээ бичсэн: 2023-12-12 08:59 | |
мгг7
чингис хаан (зочин) хэзээ бичсэн: 2023-4-23 04:13 | |
👍🏻
Зочин хэзээ бичсэн: 2023-2-28 10:33 | |
Баярлалаа ♥️♥️Мэдээлэл өгсөнд🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳♥️♥️
Зочин хэзээ бичсэн: 2022-9-5 05:01 | |
Чингис хааны 9 өрлөг
1.Аруладын хөлөг БООРЧИ
2.Урианхайн ЗЭЛМЭ
3.Жалайрын МУХУЛАЙ
4.Бэсүдийн ЗЭВ
5.Жүрхэний БОРОХУЛ
6.ЗҮРЧИДИЙН ЧУУ МЭРГЭН
7.ТАТАРЫН ШИХИХУТУ
8.СҮЛДҮСНИЙ СОРХОН ШАР
9.ОЙРАДЫН ХАР ХИРУ
Зочин хэзээ бичсэн: 2022-9-1 08:26 | |
Сорхон шар хэдэн онд төрсөн хэд насалсан бэ
Зочин хэзээ бичсэн: 2022-9-1 07:09 | |
Яаалаа гэждээ
Наяа жанжин
Сорхон шар бол өөр хүмүүүс
Зочин хэзээ бичсэн: 2022-5-2 02:19 | |
Баярлалаа
Зочин хэзээ бичсэн: 2022-4-2 05:22 | |
Наяа жанжин г Сорхон шар гэв үү?
Зочин хэзээ бичсэн: 2022-3-20 03:54 | |
Гоё мэдээлэл байна❤❤
Зочин хэзээ бичсэн: 2022-3-16 10:05 | |
Гоё
Зочин хэзээ бичсэн: 2022-3-16 09:08 | |
Баярлалаа гоё мэдээлэл өгсөнд 👍
Зочин хэзээ бичсэн: 2022-3-15 10:44 | |
Ямар их юм бэ
Зочин хэзээ бичсэн: 2022-3-1 11:26 | |
Гоё шүүү ❤
Зочин хэзээ бичсэн: 2022-2-23 05:31 | |



:-)