Enkhbaatar
0. Чингис хааны язгуур, дээр тэнгэрээс заяат төрсөн Бөртэ-чино, гэргий Гуа-Маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ.
1. Батцагааны хөвүүн Тамача,
2. Тамачийн хөвүүн Хоричар мэргэн,
3. Хоричар мэргэний хөвүүн Уужим буурал,
4. Уужим бууралын хөвүүн Саль-хачау,
5. Саль-хачаугийн хөвүүн Ихнүдэн,
6. Ихнүдэний хөвүүн Шинсочи, Шинсочийн хөвүүн Харчу.
7. Харчугийн хөвүүн Боржигидай мэргэн бүлгээ. Боржигидай мэргэний гэргий нь Монголжингуа, түүнээс төрсөн хөвүүн Торголжин баян.
8. Торголжин баяны хөвүүн Дува сохор, Добу мэргэн 2. Дува сохор, магнай дундаа ганц нүдтэй 3 нүүдлийн газар харах бүлгээ... Алун гуа ... хорь түмдийн ноён Хорилардай мэргэний гэргий Баргужин гуагаас хорь түмд (хорь буриад)-ийн нутаг Ариг ус гэдэг газар төржээ... Алун-гуаг гуйж, Добу мэргэний гэргий болгосон ёс тийм ажээ.
9. Алун-гуа, Добу мэргэнд ирээд Бүгүнүтэй, Бэлгүнүтэй гэдэг нэртэй 2 хөвүүнийг төрүүлэв... Дува сохор ах нь 4 хөвүүнтэй бүлгээ. ... Добу мэргэн үгүй болов... Алун-гуа бэлбэсэн бөгөөтөл Буха хатаги, Бухату салжи, Бодончар мунхаг гэдэг нэртэй 3 хөвүүнийг төрүүлэв. Бодончар, боржигин овогтон болов.
10. Бодончарын авааль эмээс төрсөн Барим ширату Хабич нэрт бүлгээ.
11. Хабич баатрын хөвүүн Мэнэн тудун бүлгээ.
12. Мэнэн тудуны хөвүүн Хачи хүлүг, Хачин, Хачиу, Хачула, Харалдай, Хачиун, Начин баатар 7 бүлгээ.
13. Хачи хүлүгийн хөвүүн Хайду, Намулун эхээс төрсөн бүлгээ.
14. Хайдугийн хөвүүд Байшинхор догшин, Чирхай лянхуа, Чаужин ортагай 3 бүлгээ.
15. Байшинхор догшны хөвүүн Тумбинай сэцэн бүлгээ. Чирхай лянхуагийн хөвүүн Сэнгүн билгэ, амбагайтан тайчууд овогтон болов. Чирхай лянхуа бэргэнээ эм болгон авч, нэгэн хөвүүн төржээ. Нэр нь Бэсүдэй гэнэ. Чаужин Ортагай 6 хөвүүнтэй нэр нь: Оронар, Хонхотан, Арулад, Сөнид, Хабтурхас, Гэнигэс гэдэг тул ийм овогтон болов.
16. Тумбинай сэцэний хөвүүн Хабул хаан, Сэмсэчүлэ 2 бүлгээ. Сэмсэчүлийн хөвүүн Бүлтэчү баатар бүлгээ.
17. Хабул хаан, 7 хөвүүнтэй, тэдний нэр нь Охинбархаг, Бартан баатар, Хутугту Монхор, Хотала хаан, Хулан, Хадаан, Тодойн отчигин гэнэ.
18. Охинбархагийн хөвүүн Хутугту Жүрхи бүлгээ. Хутагту жүрхийн хөвүүн Сэчэ-бэхи, Тайчу 2 бүлгээ. Тэд жүрхи овогтон болов. Бартан баатрын хөвүүд Мэнгитү хиан, Нэгүүн тайжи, Есүхэй баатар, Даридай отчигин энэ 4 бүлгээ. Хутугту Монхорын хөвүүн Бүри бөхө бүлгээ.
19. Тэр цагт Есүхэй баатар, татаарын Тэмүжин-үгэ, Хори-буха зэргийн татаар хүнийг барьж ирэхэд жирэмсэн байсан Өэлүн үжин, Ононы Дэлүүн болдог гэдэг газар Чингис хааныг төрүүлжээ. Есүхэй баатрын Өэлүн үжинээс Тэмүжин, Хасар, Хачиун, Тэмүгэ 4 хөвүүн төрөв... Тэмүлүн нэртэй нэгэн охин төрөв. Есүхэй баатрын нөгөө гэргий Сочигэл эхээс төрсөн Бэгтэр Бэлгүтэй 2 бүлгээ. Тэмүжинийг 9 настай байхад Зочи-Хасар 7 настай, Хачиун алчи 5 настай, Тэмүгэ отчигин (отгон нь галын хаан, голомтын эзэн гэсэн үг болно) 3 настай, Тэмүлүн өлгийтэй байсан бүлгээ.
 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

22 дох үе нь байна шүү. 3-г алгасаж тоолсон байна.
Зочин хэзээ бичсэн: 2024-1-28 12:35 | |
Хэрэгтэй байлаа баярлалаа
Uransolongo Altanbagana (зочин) хэзээ бичсэн: 2023-10-22 12:05 | |
Баярлалаа
Зочин хэзээ бичсэн: 2022-3-1 09:07 | |



:-)