Enkhbaatar
Хятадын ээлжит “их туршилт” уу, эсвэл нийгмийг удирдах шинэ арга хэрэгсэл үү?
№ 1.

Энэ шинэ 2021 оны 1 дүгээр сарын 1-нээс Хятадад бас нэг чухал арга хэмжээ хэрэгжиж эхэлж байгаа юм байна. Энэ нь хэрэгжүүлэх шийдвэр нь өнгөрсөн онд гарсан “Нийгмийн үнэлэмжийн систем” юм. “Нийгмийн итгэлийн систем” ч гэж томьёолж болно.

Хятадын төр засгаас энэ арга хэмжээг 2010-аад оноос эхэлж төлөвлөсөн гэдэг. 2014.07.14-нд Хятадын Засгийн газраас ийм системийг нэвтрүүлэх төлөвлөгөө, зорилго зорилтоо гарган танилцуулжээ. “Эвсэг зохицонгуй социалист нийгмийн байгуулах” үндсэн зорилготой энэ арга хэмжээг удирдах үүрэгтэй Хятадын Коммунист намын тусгай комисс ч ажиллаж.

Энэ системийн дагуу Хятад улсад бүх иргэдээ дараахи нийгмийн үнэлэмжээр нь үнэлэн тооцох юм байна. Үүнд:
1. Төрийн бүртгэл
· Татвар хураамжийн төлөлт.
· Зээлийн барагдуулал.
· Төлбөр хураамжийн төлөлт.
· Шүүхийн шийдвэрийн барагдуулалт.
2. Нийгмийн бүртгэл
· Замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж байгаа байдал.
· Хүүхэд төрүүлэх хэм хэмжээг мөрдөж байгаа байдал.
· Нийтийн тээврийн төлбөр төлж байгаа байдал.
· Үнэн шударга боловсрол олж байгаа байдал.
· Нийгмийн үйл ажиллагаа.
· Эцэг эхээ хүндэлж байгаа байдал.
· Ял эдэлсэн эсэх.
3. Цахим бүртгэл
· Интернет ашиглагчидтай харилцаж байгаа байдал.
· Цахим орчинд байршуулж байгаа мэдээллийн найдвартай байдал.
· Худалдан авах дадал заншлын байдал. 

Энэхүү системийг одоогоор их хэмжээний мэдээллийг шинжлэн судлах технологид суурилан үй олноор нь хянах арга хэрэгслүүдийн тусламжтайгаар олж авсан үзүүлэлтүүдийн дагуу хувь хүн, иргэдийг үнэлэх систем гэж тодорхойлж байна.

Хятадууд өөрсдөө энэхүү системээ “эвсэг зохицонгуй нийгэм байгуулах төсөл”, “хууль дагаж мөрдөгч, соёлтой боловсон, ёс суртахууны хүмүүжилтэй иргэдийн нийгмийн төсөл”, нийгмийн удирдах шилдэг арга” гэж нэрлэж байна. Энийн үгээр болон дунд сургуулийн сурагчдыг сурлага, хүмүүжлийг үнэлдэг аргаас үндэстэй гэж байна. Судлаачдын зүгээс иргэний хүний хувийн эрх чөлөөнд хэр нийцэх вэ, бүх нийтээр хянах, бүх нийтээр ил тод байх агуулгын аль нь вэ, хар жагсаалт, хар тэмдэглээний арга уу зэргээр болгоомжлон хандаж байна. Мэдээллийн төгсгөлд бид өөрсдийн санал бодлоо танилцуулна. 

Энэ систем яаж хэрэгжих вэ?
Эхлээд хүн бүрт 1000 оноо суурь болгож өгнө. Тэгээд холбогдох үйл явдал тохиолдонгуут оноог хасах буюу нэмнэ.  Яагаад хасах үйлдлийг нь түрүүнд нь оруулчихав аа гэвэл хасах чиглэл нь давамгайлах юм. Урьдчилсан тооцоогоор иргэн хүн олж авах дээр хэмжээ нь 1050 оноо байх юм байна. Журамт сайн иргэдийг 1000, 1001-1029, 1030-1050 гэсэн 3 зэргээр дээрээс нь ангилна.

Хятад улс сүүлийн 6 жилд энэ системд ихээхэн анхаарч, хувь хүнийг цахим байдлаар таних систем, интернетийн сүлжээ, гар утасны хэрэглээ зэргийг нэгтгэсэн мэдээллийн нэгдсэн бааз үүсгэжээ. Уг баазыг ашиглан 160 мянган үзүүлэлтүүдийг байнга цуглуулж, тэдгээрээсээ үнэлгээний оноог тооцох тусгай программчлалын /алгоритм/ дагуу иргэн бүрийн үнэлэмжийг цаг мөч тутамд гаргаж байх юм байна.
 
«2014-2020 онд байгуулах нийгмийн итгэлийн системийн төлөвлөлтийн тухай” баримт бичигт зааснаар энэхүү систем нь дараахи 4 салбарт төвлөн хэрэгжих юм. Үүнд:
  • Төрийн үйл ажиллагаа шударга байх,
  • Бизнесийн үйл ажиллагаа цогц байх,
  • Нийгмийн амьдрал цогц байх,
  • Шүүх ажиллагаа үнэн зөв байх.

Шинэ системийн дагуу хятадын иргээд дараахи тохиолдолд үнэлэмжийн оноо нь нэмэгдэнэ. Үүнд:
ь Хүмүүнлэгийн арга хэмжээнд оролцвол,
ь Гэр бүлийн ахмад хүмүүсээ халамжилдаг бол,
ь Айл хөршүүдтэйгээ сайн харилцаатай байж, ядууст тусалдаг бол,  
ь Цусаа донороор өгвөл,  
ь Цахим сүлжээнд Засгийн газраа дэмждэг бол,
ь Санхүүгийн болон зээлийн сайн түүхтэй бол,
ь Ямар нэг баатар үйлс бүтээвэл зэрэгт.
ь  
Дараахи тохиолдолд үнэлэмжийн оноог хасна. Үүнд:
ь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчвөл,
ь Засгийн эсрэг үйл ажиллагаанд оролцвол, цахим сүлжээнд Засгийн газрыг эсэргүүцсэн мэдээлэл оруулбал,
ь Эцэг эхдээ хангалттай туслалцаа үзүүлдэггүй бол,
ь Интернетэд худал мэдээлэл оруулбал,
ь Гэмт хэрэг, хэрэг зөрчилдөө үнэн санаанаасаа уучлал гуйгаагүй бол,
ь Хууль бус бүлэглэл, мөрийтэй тоглоомд оролцсон бол зэрэгт.

Өнгөрсөн оны 9-р сард Засгийн газраас доогуур үнэлэмжтэй иргэдэд үзүүлэх хориг арга хэмжээний жагсаалтыг гаргаж, энэ оноос нийтээр мөрдүүлэх юм байна. Үүнд:
ь Төрийн байгууллагад ажиллуулахгүй байх;
ь Нийгмийн халамж үзүүлэхээс татгалзах;
ь Гааль дээр нарийвчлан үзлэг хийх;
ь Хүнсний болон эмийн үйлдвэрлэлийн салбарт удирдах алба хашуулахгүй байх;
ь Онгоцны болон шөнийн галт тэргэнд орны тийз олгохоос татгалзах;
ь Зочид буудал, зоогийн газарт люкс үйлчилгээ үзүүлэхээс татгалзах;
ь Хүүхдийг нь хувийн өндөр төлбөртэй сургуульд суралцахг хориглох зэрэг.

Бидний санаа оноо

· Хятад улс шинэхэн түүхэндээ “Их үсрэлтийн бодлого”, “Соёлын хувьсгал”, “1 хүүхдийн бодлого” зэрэг нийгмийг хамарсан туршилтууд хэд хэдэн удаа хийж байсан. Үнэхээр хэт олон хүн амтай учраас ийм томоохон бодлогууд хэрэгжүүлдэг бололтой.
· Харин энэ удаа цахим технологийн цоо шинэ, хэм хязгааргүй боломжийг ашиглахаар шийджээ.
· Нөгөө талаасаа ХХ1 зуунд техник, технологийн аливаа ололт нь зөвхөн хүний үйл ажиллагааг хөнгөвчлөх арга хэрэгсэл байхаа больж, хүн бүрийн амьдрал, аж төрөх хэлбэр, нийгмийн харилцааны хэв маягийг шинэ зүйлд нийцүүлэн хурдан түргэн өөрчилж байхыг шаарддаг болжээ.
· Ингэхдээ юуны өмнө нийгмийн удирдаж зохицуулж байдаг төрийн механизмыг байнга боловсронгуй болгохоос эхэлж байх ёстой юм байна.


Манай сайт цаашид энэ туршилт хэрхэн хэрэгжиж байгаа талаар байнга мэээдэлх болно.
                                                                                                                                    Судлаач С.Энхбаатар
 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)