Enkhbaatar
ЦАХИМ ХАЛДЛАГААС ИНТЕРНЕТ ДАЙНД
/өнөөдрийн интернет орчны тухай сонин хачин/

Өнөөдөр дэлхийн интернет орчинд юу болж байна вэ? - 2012 онд Сирид, 2019 онд Иранд, 2020 онд Венесуэлд цахим цохилт өгсөн – 2019 онд Иранд 85 сая хүн интернетгүй болж байсан - 2020.1-р сард Венесуэлийн эрчим хүчний системийн программ хангамжид гаднын нөлөө орсноос улс орны тэн хагаст эрчим тасарч байсан – 2020.12-р сард АНУ-ын төрийн захиргааны цахим сүлжээнд хүчтэй оролцоо илэрч, Ерөнхийлөгч Д.Трамп Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө яаралтай хуралдуулж байсан – 2021.2-р сард Оксфордын био лабораторийн сүлжээг эвдсэн нь Корона вирусийн молекулын бүтцийг олж авах гэсэн оролдого байсан гэж үзэж байгаа - 2021.03.7-нд “Нью-Йорк Таймс” сонинд “АНУ Оросын компьютерийн сүлжээнд ойрын үед цохилт өгнө”” гэж зарлалаа.  Цэрэг дайны үйл ажиллагааны шинэ хэлбэр – танк, пуужин биш, компьютерээр хийх дайны эрин үе эхэлжээ.

Интернет гэж юу вэ? – бүх дэлхий даяар сая сая вэб хуудсыг агуулсан аварга том, нэгдсэн цахим сүлжээ - XX зууны техникийн 3 том ололтын нэг - бүх дэлхийг бүрхсэн цахим “аалзны тор” гэдэг -  “даяаршлын тор” ч гэнэ - WWWWorld Wide Web.

Тимоти Жон Бернерс-Ли - Их Британийн иргэн - бүх дэлхийн цахим “аалзны тор”-ны “загалмайлсан эцэг” – 1989 онд даяаршсан гипер бичлэгийн төслийг санал болгосноор бүх дэлхийн цахим “аалзны тор”-ыг анх үүсгэсэн – хүн төрөлхний хуримтлуулсан мэдлэгийн мэдээллийн сангаас хүн бүр мэдээлэл хүртэх боломжийг олгох зорилгоор байгуулсан сүлжээ - мэдээллийг зайнаас компьютерээр дамжуулан авах сүлжээ.

Түүх - 1952 онд анх ЗХУ-д тооцоолон бодох машины сүлжээг үүсгэж – 1957 онд анхны хиймэл дагуулыг хөөргөж – 1969 онд АНУ-ын Калифорни муж дахь компьютеруудыг Юта мужийн компьютеруудтай холбож – 1984 онд нэгдсэн сүлжээнд 4000 компьютерийг холбосноор орчин үеийн интернетийн төрх үүссэн гэж үздэг - 1980-аад оны сүүлээс дэлхий нийтээр компьютерийн хэсэгчилсэн болон нэгдсэн сүлжээг ашигладаг болсон.

Өнөөдрийн шинэ ойлголтууд – сүлжээний эрх чөлөө - сүлжээний хориг /санкци/ - кибер аюулгүй байдал – кибер халдлага - тоон сүйрэл, галав юүлэх /апокалипсис/ - тоон Армагеддо́н /ертөнцийн сүйрэл/ - виртуаль дайн – хакер довтолгоо – цахим залилан.

Бүх дэлхийн цахим сүлжээний гол цөм нь домэйн нэрнүүдийн хадгаламж байдаг – одоогийн байдлаар дэлхий даяар 2 тэрбум домэйн нэр байдаг бөгөөд тэдгээрийг 13 үндсэн том серверт хадгалдаг – эдгээрийн 10 нь АНУ-д, Япон, Швед, Нидерландад тус бүр 1 байршдаг – энэхүү хадгаламжид нэвтрэх “түлхүүрийг хадгалагч” 7 хүн буюу крипто-офицер гэж байдаг - ийм 3 офицер хамтдаа түлхүүрдэж байж уг хадгаламжид нэвтэрнэ – тэдгээр 7 хүн жилд 2 удаа Америкийн баруун, зүүн эрэгт ээлжлэн уулзаж – нууц байдалд өвөрмөц шифр болох “мастер түлхүүр” гэдэг түлхүүрийг өөрчлөн шинэчилж байдаг - энэ хадгаламж нь сайтын нэрийг үүсгэдэг үсэг, дүрсүүдийн хослол болох домэйн нэр, холбогдох мэдээллийг агуулна - зүйрлүүлж хэлбэл, утасны дугааруудыг хадгалдаг жагсаалт ном гэсэн үг - үүнийг анх 1998 онд АНУ-ын засаг захиргааны оролцоотойгоор байгуулж ICANN компани хариуцаж байсан – 2016 онд хараат бус тусгаар байгууллага болж өөрчлөгдсөн.

Өнгөрсөн хугацаанд эдгээр үндсэн серверүүд нь 2 удаа, эхний удаа бага хэмжээний, 2 дахь удаад томхон хэмжээний цахим довтолгоонд /хакерт/ өртөж байсан.

Өнөөдөр дэлхий дээр интернетийн сүлжээнд 20 тэрбум тоног төхөөрөмж холбогдсон байдаг – өдөр бүр 4 тэрбум хүн интернетэд холбогдож байна – интернетийг гол шугам нь далайнуудыг дамжуулан усан доогуур тавьсн 300 кабель шугам байдаг – одоогоор гэмтээгүй байна. Ердийн түвшинд дэлхийн хэмжээгээр өдөр бүр 30 мянган цахим халдлага хийгддэг.

Анх хүн төрөлхний хуримтлуулсан мэдлэгийн мэдээллийн сангаас хүн бүр мэдээлэл хүртэх боломжийг олгох зорилгоор байгуулсан сүлжээ  хөгжлийнхөө явцад эхэндээ мөнгө, ашиг олох сүлжээ болж, улмаар хувь хүнд халдах сүлжээ, хүмүүст, нийгэмд нөлөөлөх сүлжээ болж хувираад, одоо дэлхийн том гүрнүүдийн хооронд дайсагнасан үйл ажиллагаа явуулах сүлжээ болох замдаа оржээ.

Ингэхдээ бүх дэлхийн цахим сүлжээг бүрэн устгах тухай ярихгүй нь ойлгомжтой. Харин энэхүү сүлжээнээс аль нэг бүхэл бүтэн улс орныг салгах, хаах, интернет ертөнцөд хэн амьдрах, хэн амьдрахгүй байхыг шийдэх тухай ярьж байна.

Ийнхүү хувь хүн, аль нэг байгууллагын цахим орчинд халдах халдлагаас дэлхийн хэмжээний интернет дайнд шилжих үе эхэлжээ.
 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)