ОХУ-ын Ерөнхийлөгч бүрэн хуяглагдсан “Mercedes Pullman S600” унадаг байсан бөгөөд энэхүү машиныг 90-ээд оны дунд үеэс эхлэн Оросын үе үеийн ерөнхийлөгчид унаж байв. Энэ машин нь дэлбэрэлт болон халуунд тэсвэртэй, дугуй нь хагарсан ч жолоодлогоо алддаггүй, эргэн тойрондоо бүрэн камержуулалттай учир машины гадна талд болж буй зүйлийг бүрэн ажиглах боломжтой.
2018 оноос ОХУ-д шинээр үйлдвэрлэж эхэлсэн “Aurus Senat Limousine” ангиллын “Aurus-41231 Сенат”автомашин унаж байна. Хуягласан машины жин 6.5 тн, хамгаалалт нь машины шил гэхэд д наад зах нь Калашниковын автоматын шүршилтийг даана.
БНХАУ-ийн дарга Ши Жинпин өөрийн улсын үйлдвэрлэсэн хуягласан “Hongqi HQE” (Улаан туг) лимузин унадаг. Энэхүү машиныг үйлдвэрийн дамжлагын системээр бус, харин гараар нэг бүрчлэн угсардаг. Хөдөлгүүр нь V12 цилиндр бүхий 6.0 л-ийн багтаамжтай.
Хятад нь 60-аад оноос эхлэн Зөвлөлтийн ЗИЛ, ЗИМ маркийн машинуудыг жишиглэн “Улаан туг”-аа үйлдвэрлэдэг болсон байдаг.
АНУ-ын ерөнхийлөгч “Cadillac – 1” загварын лимузин унадаг. Энэ машин нь бүрэн хуяглагдсан, шөнийн харааны систем, био химийн дайралтаас хамгаалагдсан байдгаас гадна ерөнхийлөгчийн цусны бүлэгт тохирох донор цус авч явдаг, шаардлагатай тохиолдолд хэрэглэх хүчил төрөгчийн баллон ч бий.
Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай орнуудын 1 Их Британийн төрийг 62 жил барьж буй хатан хаан П Элизабетын унадаг “Bentley State Limousine” нь улсын дугаар зүүдэггүй. Уг машин нь тусгайлан хийсэн ганц хувилбар бөгөөд шингэрүүлсэн хийгээр явдаг, бүрэн хуяглагдсан. Хатан хаантан энэ машинаа 2002 оноос хойш унасаар байгаа.
Дэлхийн хамгийн ядуу орнуудын 1, хаант засаглалаас дөнгөж 2008 онд салж, Ерөнхийлөгчтэй болсон Балбын /Непал/ анхны Ерөнхийлөгч Рам Баран Яадав 1.0 сая долларын үнэтэй хуягласан “Mercedes Benz E-class”-г өдөр тутмын хэрэгцээндээ унадаг, харин албан ёсны үйл ажиллагаанд мөн л сая гаруй долларын үнэтэй хуягласан “Jaguar XJ” лимузин унадаг.
Нигерийн ерөнхийлөгч хуягласан “Mercedes Benz S-Class” унадаг. Мөн ерөнхийлөгчийн цуваанд түүний машинтай яг адилхан 6 өөр Mercedes байх бөгөөд машинууд нь ямар нэг гэнэтийн дайралтын үед ерөнхийлөгчийг аль машинд байгаа гэдгийг мэдэгдүүлэхгүйн тулд байраа солих зорилготой. Цуваа хаашаа ч явсан Б плантай явдаг гэнэ.
Зимбаби улсын ерөнхийлөгч “Mercedes Pullman S600” унадаг. Уг машин бүрэн хуяглагдсан, нэмэлтээр бензин банк, шал, тааз болон цонхны хэсгийг зөвхөн түүнд зориулан тусгайлан хуяглагсан, дугуй хагарсан тохиолдолд 50 км газар төвөггүй явах боломжтой.
Улс орны санхүү эдийн засаг нь хүндхэн байдалд ороод байгаа Францийн Ерөнхийлөгч E.Macron зүгээр л энгийн “DS 7 Crossback” унадаг.