Enkhbaatar
БАТ ХАН - 1208–1255 – 63 нас - Чингис хааны ач, Зүчийн 2 дахь хүү - Зүчи болон Уги/Ухаа үжин (Хонгирад) хатнаас төрсөн - Монголын нөлөө бүхий удирдагч, Хөх Ордыг /Алтан Ордны улс буюу хуучны Кипчакын ханлиг) үндэслэн байгуулагч - Европ руу хийсэн Монголын эзэнт гүрний байлдан дагуулалтыг удирдсан - Монголын бусад хаадаас өрнө дахинд илүү алдаршсан.
Энэ аян дайн түүхэнд "Ахмад хөвүүдийн дайн" гэж тэмдэглэгдсэн - Алтан Орд Орос болон Кавказыг 250 орчим жилийн турш захирч - түүний цэрэг Польш, Унгарын цэргийг бут цохиж байжээ.

Эцгийгээ нас барахад Бат дөнгөж 19 настай байсан бөгөөд - Чингис хааны тааллаар эцгийнхээ улсыг залгамжлан Алтан Ордын улсыг байгуулж - анх Зүчийн улс 3 хэсэгт хуваагдаж - Батын ах Ордын захирсан Цагаан орд Алтайн нуруунаас Арал нуур хүртэлх газар нутгийг - Батын дүү Шейбаны захирсан Хөх орд Арал нуурын орчим газар болон баруун Сибирийг, Батын захирсан Их орд Ижил мөрний сав газрыг - Их ордыг Оросын он тооллын бичгүүдэд Алтан орд, Орд хэмээн тэмдэглэдэг Батын дүү Бэрх Алтан Ордыг залгамжлан авч - их хатнаас мэндэлсэн ханхүү Сартаг болон Тогоон (Тогохануолцоу) нар.
Оросыг дайлсан нь
1235 онд Батад 130 000 цэрэг олгож, Европ руу хийх дайныг удирдах үүрэг өгч - Сүбэдэйн захирсан их цэрэг Ижил мөрнийг гаталж - Ижил мөрний Булгар, Кипчак, Аланчуудын эсэргүүцлийг дарахад 1 жил - 1237 онд Рязанийг 6 хоногт - Коломна, Москва хотуудыг
Их цэргийг хэд хэд хувааж, Оросын 14 хотыг, Ростов, Углих, Ярославль, Кострома, Кашин, Кснятин, Городец, Галич, Переславль-Залесский, Юриев-Польский, Дмитров, Волоколамск, Тверь, Торжокийг дайлж - Козельск 7 долоо хоног эсэргүүцэж - 1238 онд Владимирыг 3 хоногт шатааж, зун нь Крымын хойгийг дайлж, Мордовыг номхотгож - 1239 оны өвөл, тэрбээр Чернигов, Переяславыг дайлж - Киевийг хэдэн сар бүсэлж - вассал болгожээ.
Ахмад хөвүүдийн дайнд 13 хан хүү, Зүчийн хүү Орд, Бат, Бэрх, Шейбан, Тангут, Цагадайн хүү Байдар, ач Бүри, Өгөдэйн хүү Гүег, Хадан, ач Хайду, Тулуйн хүү Мөнх, Бүжэг, Чингис хааны 5 дахь хүү /Хулан хатны/ Хүлгүн нар оролцсон.
Төв Европыг дайлсан нь
Төв Европ руу 3 замаар цэрэг хөдөлгөж - 1 замын цэрэг нь Легницад Хуурмаг Хенри, Силезийн гүн, Тевтоны их мастерийн цэргийн нэгдсэн хүчийг бутцохиж Польшийг эзэлж – 2 дахь замын цэрэг нь Карпатын нурууг давж – 3 дахь замын цэрэг нь Дунай мөрний дагуу аялж - 3 замын цэргээ дахин нэгтгэж, 1241 онд Мохи дахь тулаанаар Унгарын IV Белагийн удирдсан цэргийг бутцохиж - 1242 онд Австри, Далмац хүрч, Бохемийг /Чех/ довтлов.
1241 оны сүүлээр Бат, Сүбэдэй хоёр Австри, Итали, Германыг дайлах төлөвлөгөөгөө гаргаж - 1242 оны хаврын сүүлээр их цэрэг буцажнийслэлээ Ижил мөрний доод биед орших Сарайд байгуулж - 1255 онд нас барж.
Дорнын Алтайгаас өрнийн Днестр, Дунай мөрөн хүртэл сунаж тогтсон половецийн их тал нутгийг
хорин жилийн хугацаанд хураан захирч - Евразийн суурьшмал улс гүрнүүд болох Гүрж, Армен, Сэлжүкийн султант улс, Оросын вант улсуудыг эрхшээж, Иран, Хорезм дахь монголын эзэмшлүүд болон Балканы орнуудын бодлогыг тодорхойлж - II Фрийдрих Хоенштауфен, IX гэгээн Людовик, Ромын IV хутагт хамба Иннокент, Невийн Александр зэрэг эзэрхэн захирагчидтай харилцаа холбоотой явжээ.






 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Баярлалаа
Хайсан мэдээлэлээ яг оллоо баярлалаа тэр нэрс хэрэгтэй байсан юм.
Зочин хэзээ бичсэн: 2024-4-23 06:59 | |



:-)