Enkhbaatar
2000 оноос хойшхи манай улсын хөгжлийн зогсонги байдал, сүүлийн 2 жилийн хямралт байдлыг шинжилж үзэхэд, манай зах зээлийн гэх эдийн засгийн хөгжлийг уг зах зээлийн эдийн засгийн хөдөлгүүрийн эд ангийг тосолж ажиллуулж байдаг санхүүгийн тогтолцоо гацаагаад байх шиг байгаа юм.
Энэ утгаараа саяхан хэвлэлд нийтэлсэн зах зээлийн эдийн засгийн анатомийн тухай өгүүлэлд санхүүгийн тогтолцоог бие махбодийн цусны эргэлтийн системтэй зүйрлэсэн нь оновчтой зүйрлэл болжээ.
Зах зээлийн эдийн засгийн суурь нь таваар-мөнгөний харилцаа бол уг эдийн засгийн эдийн засгийн хөдөлгүүрийн эд ангийг тосолж ажиллуулж байдаг зүйл нь мөнгөний урсгал, өргөн утгаараа санхүүгийн зах зээл, санхүүгийн тогтолцоо юм.
Санхүүгийн харилцаа гэдэг нь мөнгөн хөрөнгийн орчлын явцад тэдгээрийг үүсгэн бүрдүүлэх, ашиглахтай холбогдсон эдийн засгийн харилцааны цогц бөгөөд мөнгөний урсгал, төр болон аж ахуйн нэгжүүдийн мөнгөн хөрөнгийн бүрдүүлэлт, ашиглалт, санхүүгийн нөөцийг хуваарилалт зэргийг өөртөө багтаадаг. Эдийн засгийн ном зохиолд банканд суурилсан санхүүгийн тогтолцоо (bank based financialsystem), үнэт цаасны зах зээлдсуурилсан санхүүгийн тогтолцоо(market based financial system) гэсэн үндсэн хоёр хэлбэр болон ангилдаг.
30-аад жилийн өмнө хөгжингүй орнуудыг банканд суурилсан санхүүгийн тогтолцоотой орнууд болох эх газрын Европ, Япон, үнэт цаасны зах зээлд суурилсан санхүүгийн тогтолцоотой орнууд АНУ, Их Британи гэж ангилдаг байв. Эдийн засгийн хөгжлийн өсөлт ба санхүүгийн тогтолцооны харилцан уялдааг судалсан сүүлийн 10-15 жилийн эдийн засгийн судалгаагаар тэдгээрийн хооронд эерэг харилцан хамаарал /корреляци/ байгааг нэг мөр тогтоогоод, санхүүгийн тогтолцооны дээрхи хоёр хэлбэрийн аль нэг нь дангаараа ноёрхож байдаггүй, харин харилцан бие биенээ нөхөж дэмжиж, аль нэгнийхээ сул тал, сөрөг үр дагаварыг зөөллөж байдаг гэсэн дүгнэлт хийжээ.
Эдийн засгийн хөгжлийн тодорхой үе шатанд дээрхи 2 хэлбэр оновчтой харьцаанд байж, хамгийн гол нь санхүүгийн үйлчилгээний ерөнхий түвшин хөгжсөн байх нь чухал байдаг байна. Аль нэг хэлбэр нь илт давамгайлсан тохиолдолд түүнд заяагдмал сөрөг талууд зах зээлд ноёрхож, нөгөө хэлбэрийнхээ хөгжлийг хааж, улмаар эдийн засгийн нийт хөгжлийг зогсоох, боомилох нөхцлийг бүрдүүлдэг ажээ.
Ийм байдал өнөөдөр манайд ил тод харагдаж байна. Санхүүгийн асуудал хариуцсан төрийн байгууллагын судалгаагаар өнөөдөр манайд банк давамгайлсан санхүүгийн зах зээлийн өрөөсгөл бүтэц бий болж, банк, үнэт цаасны зах зээлийн харилцаа 95:5 гэсэн зохистой бус харьцаатай болжээ.
Үүнээс үзэхэд, санхүүгийн зах зээлийг боловсронгуй болгох үндсэн чиглэл нь дээрхи өрөөсгөл бүтцийг өөрчилж, банк бус санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх явдал юм.
Ийм ч учраас санхүүгийн зах зээл хариуцсан төрийн байгууллагаас санхүүгийн зах зээлийн бүтцийг олон тулгуурт бүхий, зохистой болгох зорилт дэвшүүлж байгаа юм байна. Энэ зорилтын хүрээнд санхүүгийн олон төрлийн, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, шинэ технологи нэвтрүүлэх, нутагшуулах, санхүүгийн хямд эх үүсвэр татан төвлөрүүлэх боломжийг бий болгох замаар санхүүгийн бусад салбарын өрсөлдөх чадварыг бий болгох, дэмжих арга хэмжээг төлөвлөжээ.
Банк бус санхүүгийн зах зээл нь улсын төсөв, төсвийн бус сангууд, улсын зээллэг, даатгалын сангууд, үнэт цаасны зах зээл, аж ахуйн нэгжүүдийн санхүү гэсэн үндсэн хэсгүүдээс бүрддэг бөгөөд манай улсын хувьд эдгээр бүрэлдэхүүн хэсгүүд үүсч хөгжиж эхэлсэн гэж хэлж болно. Эдгээр бүрэлдэхүүн хэсгүүдийг хөгжил, өнөөгийн түвшин, цаашдын төлвийг шинжлэх оролдлого хийе.
Өнгөрсөн жилүүдэд бид төрийн байгууллагуудын үүргийг ханган биелүүлэх зорилго бүхий мөнгөн хөрөнгийн төвлөрсөн сан болох улсын төсвийг зах зээлийн зарчмаар бүрдүүлэн ашиглаж байна. Гэхдээ одоогийн улсын төсөв нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн шинжийг хадгалсан, хэт төвлөрсөн шинжтэй, үр ашиг муутай, санхүүгийн зах зээлийн бусад хэсгүүдээ хаасан, ихэнх тохиолдолд эдийн засгийн хөгжилд гарч байгаа шинэ үзэгдэлд сөрөг нөлөөлдөг шинжтэй байна.
Тухайлбал, төрийн аппаратыг шинэчлэх зорилгоор Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн хуулийг 2002 онд баталж, хэрэгжүүлж эхэлсэн боловч үүний дараагаар улсын төсвийн төрийн сангийн тогтолцоог гаргаж ирснээр дээрхи хууль хэрэгжээгүйгээс одоо манай төрийн аппарат хүнд сурталтай, үр ашиггүй, хамгийн гол нь цаашид шинэчлэгдэн хөгжих дотоод механизмгүй хэвээрээ байгаа юм. Тэр үед ийм менежмент хийж байсан санхүүгийн удирдлага одоо ч хэвээрээ байгаа учраас улсын төсвийн харилцаа цаашид шинэчлэгдэх найдваргүй байна.
Төсвийн бус сангууд нь тэтгэврийн сан, нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгалын сангуудаас бүрдддэг. Манай орны хувьд өнгөрсөн хугацаанд эдгээр санг хөгжүүлэх чиглэлд зарчмын шийдлүүд гаргаагүйгээс улмаас эдгээр сангууд нь мөн л хавтгайрсан нийгмийн халамжийн чигтэй төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн шинжийг хадгалсан, цаашид шинэчлэгдэн хөгжих дотоод механизмгүй байгаа юм. Дээрхи сангуудыг цаашид шинэчлэн хөгжүүлэх зарчмын шийдлийг одоо гаргахгүй тохиолдолд 10 гаруй жилийн дараа гэхэд эдгээр сангууд дампуурах болно. Засгийн газраас үүнд дүгнэлт хийж, мөрийн хөтөлбөртөө “хавтгайрсан нийгмийн халамжийн бодлогоос татгалзаж ... хувийн даатгалын ба хөрөнгө оруулалтын сангууд, хувийн тэтгэврийн сангийн болон зээлийн батлан даалтын тогтолцоог хэрэгжүүлэх чиглэлээр орчин үеийн санхүүгийн зах зээлийн өрсөлдөөнт орчныг бий болгохзорилтуудыг дэвшүүлжээ.
Улсын зээллэг иргэд, аж ахуйн нэгжүүдийн сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг улсад дайчлан ашиглах талаар улс болон иргэд, хуулийн этгээдүүдийн хооронд үүсдэг харилцаа бөгөөд өнөөгийн нөхцөлд улсаас гаргаж байгаа үнэт цаас, бондын хэлбэрээр хэрэгжиж байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас үнэт цаас гаргаж байсан бөгөөд энэ нь зөьхөн улсын төсвийн урсгалд алдагдлыг хаахад чиглэсэн хязгаарлагдмал шинжтэй байж, эдгээр үнэт цаасыг зөвхөн банкууд авч байсан нь мөн л хязгаарлагдмал байв. Аж ахуйн нэгжүүдээс гаргаж байсан үнэт цаас мөн л тухайн нэг төсөл, санхүүжилтэд чиглэж байсан. Улсын зээллэг ийм явцуу шинжтэй байгаа нь санхүүгийн зах зээл боловсронгуй биш байгаагийн нэг үзүүлэлт юм.
Даатгалын сангууд нь бүр төрлийн болзошгүй эрсдлээс хамгаалах зорилгоор байгуулагддаг.  Зах зээлийн эдийн засагт эдгээр даатгалын сангуудын үүрэг өндөр байдаг бөгөөд зөвхөн эрсдлийг хаах хэрэгсэл болохын хамтаар хуримтлагдаж байгаа мөнгөн хөрөнгийн нөөцийг санхүүгийн зах зээл дээр эргэлтэнд оруулах бололцоотой байдаг.
Бурхнаас заяасан хүн гэдгийг ертөнцийг үзэх үзлийнхээ голд тавьсан, барууны соёл иргэншлийн зарчмын дагуу зах зээлийн эдийн засаг өндөр хөгжсөн орнуудад даатгалд эд хөрөнгөнөөс илүү хүний амь нас, эрүүл мэндийг хамааруулдаг ажээ. Мөн дээрхи эдийн засгийн агуулгыг харгалзан  урт хугацааны хуримтлалын даатгалын ач холбогдол өндөр байдаг. Энэ хоёр үндэслэлийн дагуу зах зээлийн эдийн засагт амьдралын даатгал чухал байр суурь эзэлдэг. Манай орны хувьд сүүлийн жилүүдэд амьдралын даатгал үүсч хөгжиж эхэлсэн. 
Хөрөнгийн зах зээл нь санхүүгийн тусгай хэрэгслүүд болон үнэт цаасыг арилжих замаар санхүүгийн зах зээлд оролцогчдын мөнгөн хөрөнгийг дайчилж, эдийн засгийн салбар хооронд капиталыг шилжүүлэх үйл явц юм. Манай орны хувьд 90-ээд онд үнэт цаасны зах зээлд анхаарал тавьж, хөрөнгийн бирж байгуулж, үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлийг нээсэн боловч тууштай бодлого хэрэгжүүлж чадаагүй учраас өнөөдөр энэ салбар зогсонги байдалд орсон.
Шинэчлэлийн засгийн газраас мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн “орчин үеийн санхүүгийн зах зээлийн өрсөлдөөнт орчныг бий болгохзорилтын хүрээнд ... хуулиудыг баталсныг зөв зүйтэй чиглэл гэж дэмжиж байна.
Төрийн мэргэжлийн байгууллагаас дээрхи зорилтын хүрээнд  даатгал, бичил санхүү, орон нутгийн бонд, хөрөнгө оруулалтын сан, үүсмэл санхүүгийн хэрэгслүүдийн /дериватив, фючерс, опцион/ зах зээлийг хөгжүүлэх асуудлыг дэвшүүлж байна.
Ингэхдээ санхүүгийн зах зээлийн эдгээр тулгууруудыг хөгжүүлэх стратегийг тодорхойлохын хамт түүнийг хэрэгжүүлэх тактикийг мөн боловсруулах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, санхүүгийн зах зээлийн шинэ тулгуурыг хөгжүүлэхийн хамтаар одоо зах зээлийн эдийн засгийн амьдралд, ялангуяа хувийн хэвшилд бодит шаардлагаар нэгэнт үүсэн хөгжиж эхэлж байгаа тэр тулгууруудыг бодитойгоор дэмжиж хөгжүүлэхэд түлхүү анхаарах гэсэн үг ээ.   
Юуны өмнө одоо манайд хувийн /иргэний/ тэтгэврийн сан, урт хугацааны хуримтлалын даатгал хөгжиж эхэлсэн. Санхүүгийн зах зээлийн энэхүү хоёр тулгуурт тусгайлан анхаарч байгаагийн учир нь эдгээр тулгуурууд нь үндэсний хуримтлалын тогтолцоог бий болгох үндсийг тавьж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хувийн хөрөнгө оруулалтын нэвтрэх боломжийг бий болгох, үнэт цаасны зах зээлд  урт хугацааны санхүүжилт татах суваг болж байгаагаараа онцлогтой юм. Энэ нь одоо бидний ойлгож дадсан хувьцаа, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо зэрэг ойлголтуудтай харьцуулахад дээр дурьдсан шинжүүдээрээ давуутай, илүү өргөн цөр хүрээтэй, өндөр өгөөжтэй бөгөөд эдгээр тулгууруудын ач холбогдол нь зах зээл өндөр хөгжсөн орнуудын туршлагаар нотлогдсон зүйл юм.
Түүнээс гадна эдгээр тулгуурууд нь зөвхөн санхүүгийн зах зээлийг идэвхжүүлэн өргөжүүлж хөгжүүлэхийн хамтаар зарчмын шинэ нийгмийн хамгааллыг бий болгодогоороо онцгой ач холбогдолтой юм.



ххххххххххххх
· Санхүүгийн зах зээл банкан дээр тулгуурлаж байна. Энэ зах зээл хөгжөөгүйгээс банкны асуудал үүсч байна. Зээл түгжигдээд түүнийг буцааж хөдөлгөөнд оруулах мөнгө болгож чадахгүй, ликвидность алга, үүнийг бусад тулгуур нь хийх ёстой.
· Үхлийн тойрог үүсч, эдийн засгийн хөгжлийг боомилж байна.
· Олон тулгуур нь тэтгэврийн сан, эрүүл мэндийн даатгалын сан, ХОС, тэтгэврийн даатгалын сан.
· ХОС дотооддоо шууд хөгжих боломж муу, дотоодын ХО тааруу.
· Санал - а/ хувийн секторыг бий болгох, нийгмийн даатгалын хувьчлах, хувьчлалын тухай хуучин ойлголтоос өөр.
              б/ иргэдийн мөнгөн хөрөнгийн хуримтлал үүсгэдэг институтуудыг бий болгож, түүгээр дамжуулан хуримтлуулалыг төрөөс төсвийн бодлогоор дэмжих, ЗГ-ын санал санаачилга, шинэчлэлийн ЗГ л юм бол хийгээч.
· Үр дүн – банкны хүү буурна, урт хугацааны сангийн дотоодын эх үүсвэр үүснэ, хэрэгцээ байна, боломж байна,
· Канадын багш нарын тэтгэмжийн сан, даатгалын том компаниуд, Норвеги – бүгд менежментийн хувьч лал,

Hhhhhhhhhhhh
· ЗГ-ын мөрийн хөтөлбөрт - Төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж, бизнест ээлтэйорчныг бүрдүүлэх нь тэргүүлэх зорилтын нэг байна.
дараах үйл ажиллагааг Засгийн газраас авч хэрэгжүүлнэ: санхүүгийн секторын шинэтгэлийг бодит сектор, тухайлбал, уул уурхайн бусэдийн засгийн бусад салбар, жижиг, дунд бизнесийн өсөлтийг дэмжих, хувийндаатгалын ба хөрөнгө оруулалтын сангууд, хувийн тэтгэврийн сангийн болонзээлийн батлан даалтын тогтолцоог хэрэгжүүлэх чиглэлээр орчин үеийнсанхүүгийн зах зээлийн өрсөлдөөнт орчныг бий болгоход чиглүүлэх;

· УИХ-аас Монгол Улсын 2014 оны төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг баталлаа. , санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг олон тулгуур бүхий, зохистой болгох, чөлөөт өрсөлдөөний орчныг бүрдүүлэх, олон төрлийн бүтээгдэхүүн бий болгох, санхүүгийн зуучлалыг гүнзгийрүүлэх чиглэлээр 2014-2016 онд баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулж, УИХ-д өргөн барихыг Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нарт даалгалаа.

· Финансовая система  включает следующие звенья финансовых отношений: 1/государственный бюджет, 2/внебюджетные фонды, 3/государственный кредит, 4/ фонды страхования, 5/ фондовый рынок, 6/ финансы предприятий различных форм собственности.
· две подсистемы: А/децентрализованные финансы- финансы предприятий, Б/централизованные финансы:
государственный бюджет - главным источником государственного бюджета является национальный доход, создаваемый в сфере материального производства, с другой стороны процесс расширенного воспроизводства осуществляется не только за счет собственных средств, но и с привлечением бюджетных ассигнований и использованием банковского кредита– форма образования и использования централизованного фонда денежных средств для обеспечения функции органов государственной власти.
внебюджетные фонды - средство федерального правительства и местных властей, связанное с финансированием расходов, не включаемых в бюджет:- а/ пенсионный фондобразуется за счет страховых взносов работодателей и работающих граждан, средств из федерального бюджета и используется на выплату пенсии–б/ фонд социального страхованияобразуется за счет страховых взносов работодателей, средств из федерального бюджета, добровольных взносов населения и используется на выплату различного рода пособий–в/ фонд обязательного медицинского страхованияформируется за счет отчислений от фонда оплаты труда и используется на получение гражданами бесплатного гарантированного объема медицинских услуг.
государственный кредит - особая форма кредитных отношений между государством и юридическим/физическим лицом по поводу мобилизации государства свободных денежных средств организации и населения.
-  фонды страхования - обеспечивают возмещение убытков от стихийных бедствий и несчастных случаев, а также способствуют их предупреждению, сущность страхования заключается в системе перераспределительных отношений, включающих распределение ущерба между участниками страхования и возмещении из специальных фондов, сформированных за счет взносов страхователей.
-  фондовый рынок - вид финансовых отношений, возникающих в результате купли-продажи специальных финансовых активов, т.е. ценных бумаг, основная задача – обеспечение процесса перелива капитала в отрасли с высоким уровнем доходности, фондовый рынок служит для мобилизации и эффективного использования временно свободных денежных средств, особенность – участники фондового рынка рассчитывают на получении более высокого дохода по сравнению с вложением денег в банк.
· Через финансовую систему государство воздействует на формирование централизованных и децентрализованных фондов, фондов накопления и потребления, используя налоги, государственный бюджет и кредит.

Монгол улсынсанхүүгийн зах зээлийн  2020 он хүртэлх хугацааны

 шинэчлэл, хөгжлийнхөтөлбөр

Санхүүгийн зах зээлийн олон тулгуурт бүтэц, тогтолцоог бий болгож чадаагүйгээс банкнаас бусад санхүүгийн салбарын банкны салбартай өрсөлдөх чадвар хязгаарлагдмал байгаа нь үндэсний аюулгүй байдал, ялангуяа эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг нөлөөлөл үзүүлсээр байна.
Өнөөгийн Монгол Улсын санхүүгийн зах зээлийн онцлог болох банк давамгайлсан санхүүгийн зах зээлийн өрөөсгөл бүтцийг өөрчлөх зорилгоор санхүүгийн бусад салбарын өрсөлдөх чадварыг бий болгох, эдийн засгийн банкны зээлээс хамааралтай байдлыг бууруулах, санхүүгийн хямд эх үүсвэр татан төвлөрүүлэх боломжийг бий болгохыг дэмжиж олон тулгуурт санхүүгийн зах зээлийн шинэ тогтолцоог бий болгохыг төрөөс дэмжих нь чухал асуудал болоод байна.
Энэ бодлогын хүрээнд УИХ-ын 2013 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлийн 3.1-д санхүүгийн зах зээлийн бүтцийг олон тулгуурт бүхий, зохистой болгох, чөлөөт өрсөлдөөний орчныг  бүрдүүлэх, санхүүгийн олон төрлийн бүтээгдэхүүн бий болгох, санхүүгийн зуучлалыг гүнзгийрүүлэх чиглэлээр 2014-2016  онд хэрэгжүүлэх бодлогын баримт бичгийг боловсруулж, Монгол Улсын Их Хуралд  өргөн мэдүүлэх”, УИХ-ын ЭЗБХ-ын 2013 оны 30 дугаар тэмдэглэлийн 2-т “Санхүүгийн секторын шинэтгэлийг эрчимтэй үргэлжлүүлэх чиглэлээрх Хорооны санаачилгыг нэмэгдүүлэх, санхүүгийн зах зээлд үүссэн 95:5 гэсэн зохистой буй харьцааг өөрчлөх талаар Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн үйл ажиллагаанд Хорооны оролцоог идэвхжүүлэх” гэж тус тус заасны дагуу энэхүү МонголУлсынсанхүүгийн тогтолцооны 2020 он хүртэлх хугацааны шинэчлэл, хөгжлийнхөтөлбөр-ийг боловсрууллаа.
Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын 1/ санхүүгийн зах зээлийг олон тулгуурт болгон хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, 2/ санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, шинэ технологи нэвтрүүлэх, нутагшуулах болон санхүүгийн зах зээлийг олон улс, Европын Холбооны стандартад нийцүүлэн хөгжүүлэх, 3/ санхүүгийн зах зээлийн нэгдсэн бодлого, хяналтын зохицуулалтыг хэрэгжүүлэх, эрх зүйн орчинг зах зээлийн хөгжлийн загварт нийцүүлэн шинэчлэх ажлууд хийх зэргийг тэргүүлэх чиглэл

Зорилт 1: Санхүүгийн зах зээлийн бүтцийг олон тулгуур бүхий зохистой болгох, чөлөөт өрсөлдөөний орчныг бүрдүүлэх;
2.1.1. Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай этгээдийн санхүүгийн чадавхи, эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх:
                   2.1.2.Даатгалын мэргэжлийн оролцогчдын санхүүгийн чадавхи, эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх:
                     2.1.3.Бичил санхүүгийн байгууллагуудын санхүүгийн чадавхи, эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх:
2.2.1.4.5. Кастодианы үйл ажиллагааг зах зээлд нэвтрүүлэх цогц арга хэмжээ авна.
2.2.1.4.6. Үүсмэл санхүүгийн хэрэгслийг бүртгэн зах зээлд нэвтрүүлэх, түүний арилжааны дэд бүтцийг бий болгоно.
2.2.1.5. Өрийн хэрэгсэл болох бондын зах зээлийг  идэвхижүүлнэ.
2.2.1.5.5. Орон нутгийн ач холбогдолтой төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор орон нутгийн засаг захиргааны байгууллага бонд гаргах үйл ажиллагааг дэмжинэ.
2.2.3.1.1. ХЗХ нь зөвхөн хадгаламж, зээлийн үйл ажиллагаа явуулах бус хуулиар хориглоогүй бусад төрлийн үйл ажиллагаа эрхлэхийг бодлогоор дэмжиж, ХЗХ-нд итгэх итгэлийг сайжруулж, давуу талыг сурталчлан, үр ашгийг дээшлүүлнэ.
2.2.3.1.2. ББСБ байгуулахыг үйл ажиллагааны төрлөөс хамааруулан тусгайлсан бодлогоор дэмжинэ.
2.2.3.2. Зээлийн батлан даалтын сангийн чадварыг нэмэгдүүлэх:
                   2.1.4.Санхүүгийн зах зээлийн бусад оролцогчдын санхүүгийн чадавхи, эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх:
2.3.1. Мэргэжлийн болон хамтын хөрөнгө оруулагчдыг дэмжих:
2.3.1.1. Хөрөнгө оруулалтын сан байгуулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хяналт, зохицуулалтын бодлогоор дамжуулж хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг дэмжинэ.
2.3.2 Үүсмэл санхүүгийн хэрэгсэл /дериватив/, фючерсийн зах зээлийг хөгжүүлэх:
2.3.2.1. Олон улсын зах зээлд түгээмэл хэрэглэгдэх опцион, фючерсийг зах зээлд нэвтрүүлэх зорилгоор үүсмэл санхүүгийн хэрэгслийн стандарт,тавигдах нөхцөл, шаардлага, түүнийг арилжих эрх зүйн шинэ орчин, арилжааны дэд бүтцийг бий болгоно.
2.3.3 Биржээс гадуурх үнэт цаасны зах зээлийн хөгжлийг түргэтгэх:
 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)